HEV / Дэлгүүр рүү буцах ↗

HEV / ТАНД ТУСАЛЪЯ

Нууцлалын мэдээлэл

Бүртгэл ба хадгалсан мэдээлэл

Нэвтрэх имэйл, таны оруулсан нэр, утас, хүргэлтийн хаягийг Supabase бүртгэлийн үйлчилгээнд хадгална. Хадгалсан бараа, мэдэгдлийн сонголт болон барааны чат HEV-ийн мэдээллийн санд хадгалагдана.

Онлайн захиалга ба төлбөр

Захиалгын нэр, утас, хүргэлтийн хаяг, сонгосон бараа, төлбөрийн төлөвийг HEV-ийн захиалгын санд хадгална. Захиалгын дугаар, төлөх дүнг QPay-д дамжуулна. Банкны нэвтрэх нууц үг, картын нууц мэдээллийг HEV авахгүй. Захиалгаа энэ хөтөчөөс харахад 30 хоногийн хамгаалалттай cookie ашиглана. Хамтын төхөөрөмж дээр захиалгын мэдээллээ бусдад үлдээхгүй байна уу.

Чат ба имэйл

Барааны асуулт, таны бичсэн холбоо барих мэдээлэл холбогдсон Telegram-аар дэлгүүрийн ажилтанд хүрч болно. Бүртгэлийн имэйл болон зөвшөөрсөн мэдээг Resend үйлчилгээгээр илгээнэ. Мэдээ авах сонголтыг бүртгэлээсээ өөрчлөх эсвэл имэйлийн цуцлах холбоосыг ашиглаж болно.

Төхөөрөмж дээрх хадгалалт

Нэвтрэх төлөвт cookie, зочны хадгалсан бараанд хөтчийн сан ашиглана. Хуваалцсан төхөөрөмж дээр хэрэглэсний дараа бүртгэлээсээ гарна уу.

Мэдээллийн хүсэлт

Өөрийн мэдээллийг засах, устгуулах хүсэлтээ дэлгүүртэй холбогдон гаргана уу. Нэр, утас, хаягаа «Миний бүртгэл»-ээс засаж болно.